ФОТО: Хятадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Үндэсний уран зургийн галерейд есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Хятадын соёлыг танин мэдүүлэх, суртачилах зорилго бүхий үзэсгэлэнгүүд нээлтээ хийгээд байгаа билээ. Монгол, Хятад орны тухайд олон жилийн дипломат харилцаатай бөгөөд энэхүү харилцаагаа улам бат бөх болгож, хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд аваачих зорилго агуулж байгаа гэдгийг Хятад, ӨМӨЗО-ны төлөөлөгчид онцолж байгаа юм. Манай хоёр орны тухайд соёлын биет бус өвөөрөө ижил төстэй зүйлүүд олон гэдгийг доорх зургууд илтгэж байгаа юм. Хятад бол бусад улс орнуудаас хамгийн түрүүнд хүр хорхой тэжээж, торгоны сүлжмэлийн технологийг нээсэн улс гэж судлаачид үздэг байна.  

1. Монгол үндэстний сувдан хатгамал /ӨМӨЗО/

Монгол үндэстний сувдан хатгамал нь Тан улсаас гаралтай бөгөөд Мин, Чин улсын үед илүү хөгжсөн гэж үздэг. Буддын шашин Түвдээр дамжиж Монгол нутагт уламжлагдан орж ирсний дараа Монгол дархад сувдан хатгамалаар хийсэн танка, очир баг зэрэг нарийн хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнээ сүм хийдэд хүндэтгэн барьж тахиж эхэлсэн байна. 


 

2. Түнгүсийн эвэнк үндэстний хувцас гоёл  /ӨМӨЗО/

Хятадын эвэнк үндэстний зонхилох хэсгийг түнгүс, солон, якут гурван аймагт ангилдаг. Эвэнкчүүд урт хугацаагаар тархай, бутархай суурьшсан боловч амьдралын зан заншил, хувцас гоёл зэрэг дээр бусад үндэстнүүдээсээ ялгарсан гэдэг. 


 

3. Манж үндэстний хатгамал /Хар муж/

Хатгамал бол манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлалт урлаг. Хэрэглээний чанар, өдөр тутмын амьдралын хэрэгсэл болон хувцас засалд хааяа харагддаг боловч төвийлгөж хатгасан хатгамал хамгийн нарийн байдаг. 


 

 

4. Хятад улсын Сүжөүгийн зурагт торгоны сүлжмэлийн бүтээл

Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн технологийн нэг төрөл. Торгоны сүлжмэлийн технологи нь эртний модон машин болон хулсаар хийсэн хэдэн орхиц, товшуурыг ашиглаж таван өнгийн хүрийн ширхэгийг өнгө будаг ялгарам өнгөний дээд зэргийг хослолтой технологи юм. 


 

5. Дай үндэстний хэмэрлигийн технологи /Юньнань муж/

Дай үндэстний хэмэрлиг бол тэдний өвөг дээдсийн хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болно. Энэхүү бүтээл нь тухайн үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг зэрэгтэй нягт холбоотой юм. 


 

 

 

6. Бай үндэстний уяж будах технологи /Юньнань муж/

Уяж будах технологи бол тус улсын эртний технологийн нэг юм. Далигийн бай үндэстний уяж будах энэхүү  технологи нь улсдаа нэртэй, тэр ч утгаараа соёлын яамнаас нь "Үндэстний уяж, будах нутаг" хэмээн нэрийдсэн аж. 


 

7.  Шүй үндэстний морины сүүлээр хийсэн хатгамал

Шүй үндэстний морины сүүлээр хийсэн хатгамал нь тус улсын эмэгтэйчүүдэд үе уламжлан ирсэн бөгөөд морины сүүлийг чухал түүхий эд болгон нэгэн зүйлийн өвөрмөц хатгамалын технологи юм. 


 

8. Орцон үндэстний бор гөрөөсний арьсан эдлэл /ӨМӨЗО/

Орцон үндэстний бор гөрөөсний арьсан эдлэлийн бүтээгдэхүүн бол Хятадын умардын нүүдэлчин, анчин ард түмнээс үүсэлтэй. Энэхүү өвөрмөц технологийг элдэх, оёх, будах, хээ угалз оруулах, хатгах зэрэг дамжлага ордог.

 

 

9. Хэжэ үндэстний загасны хайрсаар хийсэн бүтээлүүд 

Загасны хайрсаар хийсэн технологи бол умардын хүйтэн усны загасны хайрс нь гол түүхий эд болдог. Загасны хайрсны соёл нь умард өргөргийн 45 градусаас дээш бүс нутагт оршдог өвөрмөц соёл юм. 


 

10. Мяо үндэстний лаадаж будах технологи

Лаадаж будах бол Гүйжөүгийн Даньжай шянь, Аньшүнь шянь, Жыжинь шяний мяо үндэстний үе дамжин ирсэн уламжлалт технологи. Мяо үндэстний лаадаж будахыг дотор нь дусаах болон лаагаар зурах гэсэн 2 төрөлд хуваадаг. 


 

 

Холбоотой бусад зургийг доор хавсаргав. 


 

 

Д.Атарцэцэг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top