Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороон дээр ажиллалаа.
Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм.
Фэйсбүүк болон харилцаа холбооны уулзалтын үеэр Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга хийж, Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсон юм. Түүнчлэн “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцсөн төдийгүй дээрх асуудлуудын хүрээнд Монгол улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон билээ.
Сэтгэгдэл ( 5 )
we chat хятадуудын , kakao talk солонгосуудын , контакт оросуудын , facebook америкуудын гэх мэт харин үхэр монголчуудад өөрийн гэсэн юм юу ч алга даа
Монголчууд хийх ажилгүй, FB ухаад их л завтай байна бна гэсэн үг. Сайхан юм огт биш.
Manai ard tumen fb- deed ajil xiixgui baina gesen utgatai.
Төрөөс сайтар хянаж байхгүй бол кибер гэмт хэрэг гаарч байна
Монголд хяналт гэж байхгүй юм чинь мэдээж ш тээ. Цахим сүлжээг төрөөс хянаж байхгүй бол сайнаас түрүүлээд саар нь илүү болчоод байна