“Ирээдүйн Монгол” төслийн хүрээнд 130 гаруй хүүхэд 100 хувь үнэгүй суралцана

2018 оны 09 сарын 11

”Дэлхийн монголчууд Глобал" нийгэмлэг ТББ-аас санаачлан ажилтай, орлоготой монгол иргэнийг бэлдэх зорилгоор "Ирээдүйн Монгол" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн  хүрээнд Барилга, Технологийн коллежид 130 гаруй хүүхэд залуусыг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар болсон.

Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхтай зэрэгцэн Нийслэлийн Иргэдийн Хурлын дэмжлэгтэйгээр төлөөлөл болгон 40 гаруй хүүхдийн урилгыг гардуулж өгсөн юм. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн ихэд баярлаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн ч  цаашид их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмших боломжгүй байгаа хүүхэд залууст “Ирээдүйн Монгол” төсөл өгөөжөө өгсөн сайхан төсөл болон хэрэгжиж байна хэмээн ам сайтай байсан юм. Эдгээр 130 гаруй хүүхдүүд  зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мужаан, гагнуурчин, барилгын инженер, үсчин тогооч зэрэг мэргэжлээр 2.5-4 жилийн хугацаатай суралцаж, тусгай болон дээд мэргэжил эзэмших юм.

Барилга, Технологийн коллежи нь нийгмийн анхдагч хэрэгцээ болсон ажлын байрны захиалгад дарагдсан байдаг учраас сурч төгссөн мэргэжилтэнгүүд ажлын байраа хаанаас олно хэмээн толгойгоо гашилгаад байх шаардлагагүй. Сурч төгслөө, ажил бэлэн. Ийм л хамт олны нэгээхэн эд эс болон суралцах гэж буй 130 гаруй залуустаа сурлагын өндөр амжилт хүсье. 
Дашрамд дуулгахад Барилга, Технологийн коллежи нь  нэмэлт элсэлтээрээ цөөхөн хүүхэд залуусыг элсүүлж байгаа учраас та яараарай. 

Хаяг: Хичээлийн байр
Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг, БТК
Холбоо барих утас:
99018490,99075854,99075850,99065853
Мэдээлэл авах цахим хаяг:
 abuka_must@yahoo.com
facebook:Барилга, Технологийн коллеж АBUKA


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

DANGAARSHIL N SAIND HURGEHGUI TIIMEES HYATAD OLON TUILT BODLOGIIG ERHEMLE

0  |  0
Top