Монголын уран бүтээлчид ”London design bienale”-д амжилттай оролцлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Лондон хотноо есдүгээр сарын 4–23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “London Design Biennale 2018”-д өөрийн уран бүтээлээ толилуулах, бусдаас суралцах, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг танихаар олон орны уран бүтээлчид идэвхтэй оролцлоо. Манай улсаас ноолууран эдлэл үйлдвэрлэгч “OYUNA” брэнд "Тогтвортой ноос ноолуурын эвсэл"-тэй хамтран оролцсон байна.

Үзэсгэлэнгийн нэг гол үзмэр болох “Ноолууран үүл” хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан төдийгүй гадны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонирхлыг татсан өвөрмөц үзмэр байв. Ноолуурыг утас болгон ээрч, бэлэн бүтээгдэхүүн болгохоос өмнө хичнээн зөөлөн хөвөн шиг эд байдгийг тус үзэсгэлэнг сонирхогчдод толилуулахаар "Тогтвортой ноос ноолуурын эвсэл" 40 кг орчим угааж, самнасан ноолуурыг дэлгэн үзүүлжээ. Монголын ноолуур, ноолууран эдлэл үйлдвэрлэгчдийг дэлхийд таниулах нэгэн гарцыг энэхүү үзэсгэлэн нээж өглөө.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top