Монголын консерватори дэлхийн жишигт ойртлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж буюу Монгол улсын консерватори мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг олон жилийн түүхтэй урлагийн сургууль. Анх 1937 онд “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ. Тус сургууль нь 1-5-р ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11-р ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг дөрвөн жилийн хугацаатай явуулдаг.

Харин олон улсын хөгжмийн их, дээд сургуулийн жишигт хүрч, консерватор байгуулагдаад нэг жилийн ойн дээрээ хөгжим болон нийгмийн ухааны чиглэлийн эрдэмтдээс бүрдсэн Эрдмийн зөвлөлийг байгуулан, магистрын ангийн анхны элсэлтээ авч, өнөөдөр /2018.10.01/ нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын консерваторийн дэд захирал Ш.Гульфайруз хэлэхдээ “Магистрын сургалт нь урлагийн тодорхой чиглэлээр нарийн мэргэшсэн өндөр ур чадвар бүхий, судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэх ба хөтөлбөрийн зорилго нь урлагийн шинжлэх ухааны үндсэн дээр хөгжмийн урлагийн онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, тоглолтын өндөр ур чадвар эзэмшсэн, олон улсад өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Мөн урлагийн ахисан түвшний боловсролтой мэргэжилтэн болон багшлах арга зүйтэй, өндөр түвшний хүний нөөцийг бэлтгэх, улс ба нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангах, өндөр ур чадвартай, уран бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх замаар мэргэжлийн урлагийн байгууллагуудын чадавхи, уран бүтээлийн чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж онцолсон юм.

Тус сургууль энэ хичээлийн жилд магистрын сургалтаа хөгжимдөх урлаг, сонгодог, ардын хөгжим, үлээвэр, цохивор хөгжмийн зэмсэгүүдээр, урлагийн боловсрол, бүжгийн багш дасгалжуулагч, найрал хөгжим удирдах ур зүй гэсэн мэргэжлүүдээр нийт 30-аад элсэгч элсүүлжээ.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.254) 2018 оны 10 сарын 19

Танайх наад эмчээ ажлыг нь хийлгээч ээ. Өдөржин нэг бол наймаа, нэг бол хүүхдээ зөөгөөд л таарахын .Дотуур байрны хүүхдүүдэд ямар ч эмчилгээ хийдэггүй юмл бол өрхийн эмнэлэгт үзүүл гээд загнадаг. Нэг бол захихирлынхаа нууц амраг нь юм уу

0  |  0
zochin(64.119.17.170) 2018 оны 10 сарын 01

taichih

0  |  0
Top