Орчин үеийн ажил хэрэгч хамт олныг англи хэлний мэдлэггүйгээр төсөөлөхөд бэрх. Ажилтан бүрээ англи хэлний мэдлэгтэй байлгахыг удирдлагууд хүсдэг ч бодит амьдрал дээр энэ боломж одоохондоо санасан хэмжээнд хүрэхээр хангалттай үзүүлэлттэй биш байдаг. Хэрэв ийм асуудал танд, танай байгууллагад мөн тулгарч байгаа бол PMP Club -д хандахыг зөвлөе.
Клубын зорилго нь:
Зах зээлийн өрсөлдөөнт энэ үед ажлын байрны англи хэлний клубыг зөвхөн хэлний сургалт мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй юм. Учир нь манайх сургалтын төвтэй адил богино хугацаанд явагдаад дуусдаг биш харин доод тал нь бүтэн жилийн хугацаанд гишүүдтэйгээ холбоотой байж үр дүнг эрхэмлэдэг ашгийн бус клуб юм. Суралцагсдад бизнесийн үгийн сан, нэр томьёо, албан бичиг, СV бичих, утсаар албан ажил явуулах, хэлэлцээр хийх арга техникийг эзэмшvvлэхэд гол зорилго оршино.
Та PMP Club-ын сургалтад хамрагдсанаар:
Энгийн жишээ авч үзэцгээе. Англи хэлээр сайн ярьж сурах хамгийн энгийн зүйл өөрийгөө танилцуулахаас эхэлдэг. Манайхан өөрийгөө танилцуулна уу гэхээр, намайг тэр гэдэг, би төдөн настай, гэрлэсэн гэрлээгүй гэж эхэлдэг. Яг үнэндээ цаад сонсож байгаа хүнд тэр нь сонин биш шүү дээ. Харин таны мэргэжил боловсрол, албан тушаал, аль байгууллагад хэр удаан ажиллаж байгаа нь чухал гэх мэт маш энгийн, мэдээжийн зүйлээс л сургалт эхлэх учиртай.
Бид гишүүдтэйгээ бизнестэй холбоотой төрөл бүрийн сэдвээр ярилцах, дүрд тоглох, тодорхой кэйс асуудлаар хэлэлцэх, гадаад хүмүүстэй санал бодлоо хуваалцдаг.
Хамгийн гол нь англи хэлийг төгс эзэмших чин эрмэлзлэл чухал. Тиймээс бидэнтэй нэгдэхийн тулд "Ажлын байрны хэлний ном"-ыг бие даан суралцаж чадсан хүн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх болно.
Бидэнтэй холбогдох фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/electronbagsh/
Сэтгэгдэл ( 0 )