”Эрдэнэт”-ийн 49, 51 хувьтай холбоотой хэргийг нууцын зэрэглэлд оруулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав "УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ-ын дарга Х.Энхжаргалд "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэргийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, уулзалт зохион байгуулсан. Тус үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Гэхдээ хяналт, шалгалтын ажил нууцын зэрэглэлтэй үргэлжилж байгаа юм билээ. Тиймээс УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг хуулийн хүрээнд тодорхой хязгаарлалтай ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(174.221.20.196) 2025 оны 03 сарын 13

49 huvi luivar shyydee ANgiin lalruudin boss Elbegdorjin golgyydin tsagaandaa gardan luivar

1  |  0
Зочин(202.9.42.158) 2025 оны 03 сарын 13

хулгай луйвар хэлмэгдүүлэлтээ хууль хүчнийхэн нууцын зэрэглэлд авдагыг хатуу цээрлүүлэх цаг удахгүй хэрэгжих болно

1  |  0
zochin(150.129.141.119) 2025 оны 03 сарын 13

51 huv toriinh 49 huv huviinh bna tegej baij 1072 huvtsaa

1  |  0
Жочин(103.10.21.105) 2025 оны 03 сарын 13

Эрх баригчид 49 хувь хууль бус гэж бархирсаар байгаад засгийн эрх авсан ч 51 хувийнх нь хулгай нуугаад нэмэргүй ил болж Миеэ ах нь сонгуульд годройтож мордохын хазгай болсон доо хөөрхий. Энэ АТГ аль зэрэг зөв шийдэх бол доо. Ми-ийн гар хөлүүд

1  |  0
Close menu