.jpg)
Уурхайчдын баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Miners Day 2025” хүндэтгэлийн арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран яг одоо зохион байгуулж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уул уурхайн салбарт хариуцлагатай, ил тод, тогтвортой үйл ажиллагааг төлөвшүүлэх хүрээнд “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ/TSM) олон улсын стандартыг төрийн өмчит компаниудыг түүчээлэн албан ёсоор нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн амжилтаар “Хариуцлагатай уул уурхайн манлайлагч байгууллага”-аар шалгарлаа.
Тус стандартын хүрээнд өөрийн үнэлгээг хийж, ажлын хэсэг байгуулан, дотоод бодлого, үйл ажиллагаагаа олон улсын шилдэг туршлагатай уялдуулан үе шаттайгаар сайжруулж байна. Мөн олон улсын сургалт, туршлага солилцоо, бодлогын хэлэлцүүлгийг системтэй хэрэгжүүлснээр хөндлөнгийн аудитад бэлтгэх тодорхой замын зураглалтай болжээ. Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн шийдэл, бодлогын чиглэлийг хэлэлцэн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Ийнхүү тогтвортой хөгжил, ил тод засаглал, нийгэм-байгаль орчны хариуцлагыг стратегийн түвшинд бодитоор хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com