Ангараг гараг амьдралыг тэтгэх хангалттай хүчилтөрөгчтэй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Ангараг гарагийн хөрсөн доорх давстай ус манай дэлхий дээр хэдэн сая жилийн өмнө бий болсон шиг микроб амьдрахад хангалттай хүчилтөрөгчийг агуулж байх боломжтой гэж судлаачид тогтоожээ.

Nature Geosciences сэтгүүлд бичсэнээр зарим газар хувалз мэтийн олон эст энгийн амьтдад амьсгалах хангалттай хүчил төрөгч ч байхыг үгүйсгэхгүй хэмээн судлаачид дүгнэж байна.

Калифорнийн онолын физикч Влада Стаменковичийн хэлснээр, энэхүү нээлт Улаан нүдэн гараг дээрх амьдралын тухай бидний ойлголтыг бүрэн өөрчилж байгаа юм. Өнөөг хүртэл Ангараг гараг дээр илрүүлсэн хүчилтөрөгчийн ул мөр микроб зэрэг амьдрахад хангалтгүй гэж үздэг байв. Энэ гарагийн агаар мандал дахь хүчилтөрөгчийн агууламж 0.14 хувьтай байдаг тул тус гараг дээр О2-ын гүйцэтгэх үүрэг тун бага гэж эрдэмтэд ойлгодог байсан. Бидний амьсгалж буй агаар дахь  амьдралыг тэтгэгчийн хийн агууламж 21 хувьтай байдаг. Дэлхий дээр 2.35 тэрбум жилийн өмнө болсон “Их хүчилтөрөгчилт” гэх үзэгдэл манай гараг дээр ийм баян амьдрал бий болоход амин чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Гэвч манай гараг дээрх хүчилтөрөгчгүй далайн ёроол, буцамтгай халуун рашааны орчинд микроб амьдарсаар л байдаг. Тиймээс судлаачид хүчил төрөгчгүй орчин дахь амьдрал бий эсэх талаар судалгаа явуулсан гэж Стаменкович ярьжээ. Их хэмжээний хүчилтөрөгчөөр үүсдэг химийн нэгдэл болох мангааны хүчилтөрөгчийг НАСА агентлаг Ангараг гараг дээр нээсний дараа дээрх судалгааг эхлүүлжээ. Усанд дахь давсны өндөр агууламж усыг шингэн хэлбэрт байлгаж, бага температурт хүчилтөрөгчийг уснаас гадагшлуулдаг байна. Тухайн бүс, улирал, өдрийн цагаас шалтгаалан Улаан гараг дээрх температур Цельсийн 195-аас 20 градус хооронд хэлбэлздэг гэнэ. Судалгаан дээр үндэслэн судлаачид хүчилтөрөгч бага температурт давстай уснаас хэрхэн гадагшилдгийг тайлбарласан загварыг боловсруулсан бөгөөд хоёрдахь загвар нь Улаан гараг дээрх уур амьсгал сүүлийн 20 жил хэрхэн өөрчлөгдсөн, ирэх 10 жил хэрхэн өөрчлөгдөх талаар тооцоолжээ. Эдгээр загварыг нэгтгэн Улаан гарагийн аль бүсэд давстай уснаас гаралтай хүчилтөрөгч их хэмжээтэй байгааг тооцоолжээ. Хэдий тийм ч энэхүү судалгааны үр дүн Ангараг гараг дээр амьдрал байна гэж нотолсон хэрэг биш юм гэж Стаменкович анхааруулаад судалгаа зөвхөн тус гараг дээрх орчинд хүчилтөрөгчийн нөлөөлөл бий гэдгийг л харуулсан гэлээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.124) 2018 оны 10 сарын 23

Та тэгвэл гайхуулаад байхаар эртхэн шугам хоолой татаад улаанбаатараа ядаж агаараар ханганауудаа.

0  |  0
Top