ЗОРИГ САН: Залуусыг нийгэмд ээлтэй байхыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

 "Зориг сан" нь залуучуудын боловсролыг дэмжих чиглэлд олон ажлыг хэрэгжүүлдэг. 

Энэ удлаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр "Зориг сан" анх удаа оюутан залууст зориулсан "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР"-өө зарлалаа. Тус хөтөлбөрт нийгэмд хувь нэмэр оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг оролцохыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар

  • Монголын өнөөгийн байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг судлан, эдгээрийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувь нэмэр, оролцооны талаар мэдлэгтэй болох,
  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,
  • Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах,

  • Залуус өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх,
  • Хөтөлбөрийн хугацаанд 5 багт хуваагдан сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан байгаль орчинд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох боломжтой.

Оролцохыг хүсэгчид доорх өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/yelp-2019 бөглөх бөгөөд 2018 оны аравдугаар сарын 31-ний 23:00 цаг хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11315444

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top