Дорно дахины судлалын институтийн 200 жилийн ой тохиож байна

2018 оны 11 сарын 02

Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын институтийн 200 жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Москва хотын Дэлхийн Худалдааны төвд зохион байгуулагдлаа.

Дорно дахины судлалын институт нь 1818 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийн судалгаа шинжилгээний тэргүүлэх байгууллагуудын нэгээр хүлээн зөвшөөрөгддөг томоохон институтийн нэг юм. Уг ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан олон Улсын Конгрессд Оросын Холбооны Улс болон дэлхийн өнцөг бүрээс Дорно дахины судлаачид цугларан 5 салбар хуралдаан амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд дорно дахины судлал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний нэгдмэл соёл иргэншилд нөлөөлөх нь гэсэн асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Тус конгрессд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар болон Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар оролцлоо. 

Эх сурвалж: БСШУСЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top