Их, дээд сургуулиудыг дэлхийн түвшинд хэрхэн хүргэх талаар хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод өнөөдөр /2018.11.05/ “МОНГОЛЫН ИХ, ДЭЭД CУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЖИЛТ: ДЭЛХИЙН ТҮВШИНД ОЧИХ ЗАМ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлэгт QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок /Ms. Manday Mok/, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг /Mr Samuel Wong/, Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг /Ms Jenny Hallen Hedberg/ болон МУИС, АШУҮИС-ийн удирдлагууд, МУБИС, ХААИС, СУИС, ШУТИС, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөлүүд оролцсон юм. Хэлэлцүүлэгт "QS" Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок “Түүх өгүүлэх нь: Зогсолтгүйгээр урагшилж брэнд болон  нэр хүндийг бий болгох  нь”,“Telling your Story: Going the Distance with Branding & Reputation”, QS Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг  “QS-ийн эрэмбэ”/ “QS Rankings”,  Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг, “Олон улсжилтын жишээ ба түүнд хийсэн судалгаа”/“Internationalisation Case Study” сэдвээр илтгэл тавилаа.

Их, дээд сургуулийн рейтинг тогтоох олон улсын эксперт группийн /IREG/ зөвшөөрөл авсан QS байгууллагын удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирж, манай улсын их, дээд сургуулиуд, дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд ороход ямар шалгууруудыг биелүүлэх ёстой болон цаашид анхаарах зөвлөмжийг өгчээ.

QS нь дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван рейтингийн / Academic Ranking of World Universities, Times Higher Education World University Rankings / нэг юм.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Бухимдаа(124.158.109.140) 2018 оны 11 сарын 06

Олон улсжихаараа л монголоосоо холдоно, гадныханы дохио зангаагаар явна гэсэн үг. Тэгсээр манай боловсролын системийг унагаж харин нэг чадсан даа, удаа дараагийн сайд нар.... Кембрижийн сургалт гэх мэтээр ...Алдартай их сургуулиуд өөр өөрийн онцлогоо хадгалсаар ирсэн,

0  |  0
Top