Гэртээ номын сантай байх нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлнө

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 09

 Австралийн Үндэсний их сургуулийн доктор Жозанна Сикора гэртээ номын сантай байхын ач холбогдолын талаарх судалгааг нийт 31 орны 160000 насанд хүрэгчдийн (25-65 насныхан) дунд явуулсан байна. Үүний үр дүнд өсвөр насандаа номоор хүрээлэгдсэн орчинд өсч хөгжсөн хүмүүсийн бие даах чадвар болон бичиг үсгийн боловсрол энгийн хүмүүсээс илүү байгааг тогтоосон байна.

Бага насны болон өсвөр насны хүүхэдтэй айл гэртээ номын сантай байх нь хүүхдийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэгээс гадна боловсролын ололт амжилт, мэргэжлээ зөв сонгоход ч ашиг тусаа өгдөг хэмээн тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top