Дэлхий дахинаа 750 сая хүн бичиг үсэгт тайлагдаагүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 11

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дүгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр баталсан байна.

НҮБ-аас бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхээр олон арван жил хүчин чармайлт тавьсан байдаг. Гэвч өдгөө дэлхий дахинаа 750 сая насанд хүрэгч тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бичиг үсэгт тайлагдаагүй, 617 сая бага болон өсвөр насныхан бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцлөөр хангагдаагүй, 262 сая бага болон өсвөр насныхан сургуульд хамрагдаагүй гэсэн тоо баримтыг Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ.

Иймд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгцээтэй байгааг чуулганы үеэр онцолсон байна.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 100 улс хамтран зохиогчоор нэгдэн оржээ.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top