Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль стандартын шаардлага хангасан спорт заалтай боллоо. Уг сургууль 3000 орчим сурагчтай хэдий ч зай талбай багатай, стандартын шаардлага хангаагүй спорт заалтай байсан.
Спорт заалны барилгын ажлыг “Сайрын харгана” ХХК 5-р сарын сүүлээр эхлүүлж, сая ашиглалтад орлоо. Ингэснээр тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )