Хувийн хэвшлийн дунд сургуулиудын чуулган болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Монголын төрийн бус сургуулиудын чуулган яг одоо “Holiday Inn” зочид буудалд болж байна. Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй уг чуулганд төрийн бус өмчийн 100 гаруй сургуулийн төлөөлөл оролцож байгаа аж. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцож байгаа юм.

Чуулганаар хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын өмнө тулгамдаж байгаа асуудал, сургалтын чанар, хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын үйл ажиллагаатай салбар яамны бодлогыг уялдуулах зэрэг асуудлыг хөндөх аж. Чуулганы дараа нэгдсэн санал, зөвлөмж гаргаж бодлого боловсруулагчдад өгөхөөс гадна чуулганы үр дүнгийн талаар олон нийтэд тайлагнах юм байна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 147 хувийн сургуульд 37 мянган хүүхэд суралцаж, 3000 гаруй багш, ажилчид ажиллаж байна. Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо нь 1999 онд байгуулагдсан 70 орчим гишүүн сургуультай үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Б.АМИРДАА
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top