ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

2018 оны 11 сарын 20

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуралд ЮНЕСКО-ийн Төв байгууллагын болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-оос хэрэгжүүлж байгаа Шинжлэх ухаан, технологи, инновацитай холбогдох төсөл хөтөлбөрүүд болон Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгслүүдийн даян дэлхийн ажиглалт (GO-SPIN) төслийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилт, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол Улсын ШУТИ-ийн тогтолцоог сайжруулах төслийн танилцуулга, явц, төслийн хүрээнд хийсэн ажлуудын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч бүх талын төлөөлөл бүхий 60-аад байгууллагын 80 гаруй төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцлоо.

Цаашид үндэсний болон ЮНЕСКО-ийн хамтарсан шинжээчдийн баг мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.116) 2018 оны 11 сарын 20

ingechihvel shinjleh uhaaniig hogjuulehee baichihna

0  |  0
Top