“Springer Nature” онлайн мэдээллийн сангийн Монгол Улс дахь хэрэглэгч байгууллагуудын дундаас МУИС нь хэрэглээний өсөлтөөрөө шалгарч “2018 Springer Nature High Usage Growth Award” шагналыг хүртлээ. МУИС-ийн эрдэмтэн багш, судлаач та бүхний цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилтыг хүсье.
БСШУCЯ-аас Монгол Улсын тэргүүлэх сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС болон ШУА-ын хүрээлэнгүүдэд Springer Nature-ын 1997 оноос хойших 1800 гаруй сэтгүүлийг үзэх боломжтой онлайн мэдээллийн санг ашиглах эрхийг нээж өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )