ШУУРХАЙ: Сурагчдын амралтын хугацаанд ӨӨРЧЛӨЛТ орууллаа

2018 оны 11 сарын 29

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Ингэснээр нийслэлийн БАГА АНГИЙН сурагчдыг 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг дуусталх хугацаанд амраахаар боллоо

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД    

  • 2 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

  • 3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

  • Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.


НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

  • 2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног 

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

  • Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.


Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.  

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталжээ. 

  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”

  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл

  • Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох”

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.193) 2018 оны 12 сарын 02

Цэцэрлэгийн хүүхдүүд адилхан ханиад томуу хүрнэ.Амрааж өгнө үү

0  |  0
@zolboo(202.126.89.179) 2018 оны 11 сарын 30

12r angiihan yu we yaj eysh ogoh ym be hicheel orwuu gvv yu bagsh nar ni ajil haysan hicheel oilggoj amijasgvv bhd 2sar garui amraachih ymaa arai ch dee!!!!!

0  |  0
...(202.126.89.179) 2018 оны 11 сарын 30

oyutnuud hordodgvinmuu!!!!!! bas ene jiliin12uud ym surj amijaagvv bgaad EYShalgalt ogohnee surah bichig ni odoo hvrtel garaagvv vnen archaagvv bolowsorliin system amraltaar amidarlaa hemjideg amar hylbar baidlaa horongojih adgiin bodoltoi deedsvvd

0  |  0
Gvlka(66.181.161.66) 2018 оны 11 сарын 30

arai urt xuxshaanii amralt bna tserlegvvde tegj amraamaar bna saragchid tai xamt

0  |  0
Naraa(66.181.161.26) 2018 оны 11 сарын 30

Huduu oron nutag gj ylgah hereg bnuu yagad tsetserlgiin amaraahgvi bgn hamgii n eresdel ehtei hvvhed bol tsetserleg shvvdee

0  |  0
ганаа(202.126.89.89) 2018 оны 11 сарын 30

ганч нийслэл гэхгүй эрдэнэт хүртэл өглөө сurguuli ywxaar l xooloi xorsoj utaatai tegeed bas 20surguuli n galagaatai xaw xar utaa xvvxdvvd surguuli ochixdoo jinxen utaani vvrend l ochij bn ene arai l bishee neree emleg n xaniad tomuutai xvvxdeer dvvren bdag zuni urin dulaan ver surguuli ordog bolbol ix zvgeer sanagdaj bn

0  |  0
сэлэнгэ(66.181.160.114) 2018 оны 11 сарын 29

зун халаалт дулаан хэрэглэхгүй өдөр нь урт гадаа даарах хөлдөх аюулгүй үед хичээл ордог бол зүгээр бишүү? зарим улс оронд 3сарын 1с, заримд нь 4 сарын 1с хичээл эхэлдэг гэсэн. мөн энэ 6 настай 1р ангийн хүүхдийн хичээлийн программаа дахин сайн судалж боловсруулмаар байна. сургуульд орсон биш хэрэгтэн болсон юм шиг л байнга хичээлээр дарамтлуулж ядарч байна.

0  |  0
Булгаа(66.181.190.40) 2018 оны 11 сарын 29

Намар хүүхдүүд амраад ирсэн эрч хүчтэй байдаг учраас 1 дүгээр улирлыг 10 долоо хоног хичээллүүлээд зуны амралтыг 7 хоногийн өмнө амраах хэрэгтэй. Шалгалт шүүлэг, ЭЕШ зэрэгцээд багш, сурагчид ядарсан, багш нарын бичиг баримт давхцсан үе байдаг. Хөдөө орон нутагт өвөл ингэж урт амраах шаардлага байна уу даа. Нийслэлд бол болох юм. Ханиад томуу, утаа, түгжрэл гээд асуудал ихтэй.

0  |  0
зоо(202.9.42.240) 2018 оны 11 сарын 29

Яаж л энэ монгол хүүхдүүдийг юм сургахгүй залхуу хойрго байлгаж ажлын боол болгох вэ гэсэн хорон санаа яваад байна дааЭцэг эхчүүд нь 80-90ээд оны нийгмийн шилжилтйин үеийн завсрын нийгэмшээгүй юмс залхуу хойрго мөнгөний боол.эргүүнүүд хүүхдээ хүргэж өгч авахаас тёвөгшөөсөн тэнэгүүд баярлаад байх юм

0  |  0
Оюу(66.181.161.68) 2018 оны 11 сарын 29

2-р улиралын амралт хот, хөдөөгүй адил баймаар бна. Ганц утаа гэхгүй ид хүйтэний үед, ханиад томууны цагаар адилхан амраах хэрэгтэй байна.

0  |  0
tsetseg(202.126.88.44) 2018 оны 11 сарын 29

hodoo oron nutgiin huuhduudig bas amraay

0  |  0
tsetsg(202.126.88.44) 2018 оны 11 сарын 29

demjij bn

0  |  0
Дорнод(66.181.160.24) 2018 оны 11 сарын 29

Хөдөө орон нутгийн сурагчдыг адилхан амраахаа яагаа вэ? Энэнд утаа хамаагүй шүү. Ид есийн хүйтэн болж байна. Амралтын хугацааг адилхан болгомоор байна

0  |  0
Ny(66.181.161.69) 2018 оны 11 сарын 29

Ok

0  |  0
Hhh(66.181.161.64) 2018 оны 11 сарын 29

Demjij bna

0  |  0
Зочин(64.119.18.45) 2018 оны 11 сарын 29

Жил бүр өвлийн хүйтнээр ингээд амардаг болчмоор байнаа.

0  |  0
Ogoo(66.181.188.164) 2018 оны 11 сарын 29

Utaanaas ingej l hamgaalahaas uur yah bilee. Demjij bna.

0  |  0
Ganaa(66.181.177.55) 2018 оны 11 сарын 29

Ter ni deer odoo yg haniadnii ve ehlej bna ulaanbaatariin utaa arail aimar bna hvvhdvvd maani iim utaatai ved haniad tomuunaas salahgvi hetsv bna

0  |  0
Top