Ц.Цогзолмаа: Аж үйлдвэрийн IV хувьсгалыг хийхэд чадварлаг инженерүүдийг бэлтгэх нь чухал

2018 оны 12 сарын 05

  Монгол улсад эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг инженерийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байгаа нь харагдаж байна. Тэгвэл энэ чиглэлд цаашид ямар ажил хийгдэх, гаднын туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх боломж байгаа талаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Дээд боловсрол, тэр дундаа инженерийн боловсролын ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Дээд боловсролын чанарын асуудлыг тал талдаа л ярилцаж байна. Шийдвэрлэх олон асуудал байгаагийн нэг нь яах аргагүй инженерийн боловсрол юм. Дээд боловсролын шинэчлэлийн талаар бид их, дээд сургуулийн удирдлага, ИДС-ийн консорциум, БМИҮЗ зэрэг олон байгууллагатай санал солилцож байна. Өнгөрсөн жилээс бэлдэж байгаад энэ оны нэгдүгээр сард бид “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж чадлаа. Дээд боловсролын шинэчлэлийг явуулахад олон талын оролцоо чухал байна. Даяаршиж буй дэлхий дахинд бид боловсролын хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлох, дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанар, багшийн хөгжил, дээд боловсролын байгууллагын судалгаа, инноваци, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, оюутны хөгжил зэрэг олон асуудлыг шийдэж олон улсын түвшинд аваачих ёстой юм. Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй. 
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорил­го-2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэгт заасан зорилго, зорилтыг бид хэрэгжүүлэх ёстой. Үүнд боловсролын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ДНБ-ийг нэмэгдүүлэх, монгол хүний дундаж насыг дээшлүүлэх зэрэг олон зорилт байгаа. Мэдээж ингэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй, экспортод чиг­лэсэн үйлдвэрлэлийг нэмж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай. Эдгээрт ажиллах инженер, техникийн ажилтныг сургах хэрэгтэй. Үүний тулд сургуулиа, сургалтын орчноо, сургалтын агуулга, хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй байгаа юм. Багш нараа хөгжүүлэх, эрдэмтдээ дэмжих хэрэгтэй байгаа юм. Улс орны хөгжилд инженерийн боловс­рол олгодог их, дээд сургуулиуд мөн маш их нэмэртэй юм. Бид 90-ээд оноос өмнө ЗХУ болон Зүүн Европын орнуудад 50 мянга гаруй хүнээ сургаж, эх орныхоо аж үйлдвэрийн салбарыг босгосон шүү дээ. Харин 1990 оноос хойш инженерүүдээ МУИС, ШУТИС, ХААИС зэрэг үндэснийхээ цөөн хэдэн сургуулиар л бэлтгэж байна. Нийт төгсөгчдийн дөнгөж 17 хувь нь инженер, техникийн боловсрол эзэмшиж байна. Энэ бол чамлалттай үзүүлэлт, бид үүнийг 40 хув­иас дээш болгох хэрэгтэй.
Нэг хэсэг маш олон их дээд сургууль байгуулагдаад, бүгд л хууль, эдийн засаг, менежмент, маркетинг заадаг болоод ирсэн. Сүүлийн үед харин инженер, техникийн боловсрол олгох тал дээр манай сургуулиуд ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ чанарын асуудал бол яригдах байх. Яамны зүгээс инженерийн боловсрол олгох, боловсролын чанарын асуудал дээр маш их анхаарал тавьж ажиллаж байгаа. Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр “Си Ди Ай О” стандартыг хэвшүүлэхээр ажиллаж байна. 40 орчим сургагч багшаа бэлдээд авлаа. Эдгээр сургагч багш нар маань бусад багш нартаа энэхүү стандартыг түгээн дэлгэрүүлж, сургалтандаа нэвтрүүлэх үүрэгтэй.
Мөн Герман-Монголын хамтарсан дээд сургууль маань эхний төгсөгчөө гаргалаа. Японы нөхдүүд маань коосэн хөтөлбөрийг манайд нутагшуулаад, тал бүрээс нь дэмжээд явж байна. Ирээдүйг бид өөдрөгөөр харж байна. Монгол хүүхдүүд авьяастай, бид л зөв чиглүүлж өгөх үүрэгтэй.
 
-Гадны хамтын ажиллагааны хувьд Та Герман, Япон улсыг дурдлаа. Эдгээр ул­сын турш­лага ямар онцлогтой байна вэ? Мөн хам­тын ажиллагаа боди­­тоор хэр­хэн хэрэгжиж байгааг тод­руулж өгөөч? 
 
-Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль бол 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел болон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нар үүсгэн байгуулахаар тохиролцож байгуулсан төрийн өмчийн сургууль юм. Энэ сургууль Монголын дээд боловсролын түүчээ болоод зогсохгүй Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг бэлтгэхээр зорин ажиллаж байгаа. Манай их, дээд сургуулиудад ХБНГУ, АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд суралцаад доктор, профессор болоод ирж буй маш олон залуус ажиллаж байна. Эдгээр залуус маань шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Бид шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлд ойрхон, онолын мэдлэгээс гадна үйлдвэрлэлийн үйл явцыг гардан явуулах чадвартай, сургуулиа төгсөөд ажил хайгч биш, ажил олгогч болох хүнийг бэлдэх хэрэгтэй байгаа юм.
Мөн Японы коосэн хөтөлбөрийг бид дэмжин ажиллаж байна. Японы Үндэсний Технологийн Хүрээлэн 2016 онд Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээсэн байгаа. Үүгээр дамжуулан Монголын Технологийн коллежийн багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх, япон багш нарыг илгээх, сургалтын материал хөрвүүлэн гаргах зэрэг ажлыг эхлүүлээд явж байна. Мөн Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр сая долларын тоног төхөөрөмжийг ШУТИС-Коосэнд гардуулж өгөхөөр бэлтгэл ажил хангагдсан байна. ШУТИС маань ШУТИС-ын Коосэн болон бусад коосэн буюу технологийн коллеж төгссөн оюутныг шууд гуравдугаар курст үргэлжлүүлэн сургах, кредитийг дүйцүүлэн тооцохоор болсон байгаа. Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсын боловсролын агуулга, хөтөлбөр нь манай дээд боловсролын хөгжилд маш эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьс­галаас бид хоцорч болохгүй, үүний тулд хуучнаасаа бид зоригтой салж, шинэ зоримог шийдвэрийг гаргах ёстой. Бид орчин үеийн био технологи, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, сансар судлал зэрэг оюуны шингээлт ихтэй салбарыг хөгжүүлэх нь зүйтэй юм.
 
-Энэ бүхний цөм нь мэдээж хүн шүү дээ. 
 
-Тийм ээ. Бид маш олон асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Агаарын бохирдол, хүн амын төвлөрөл, эрдэс баялгийг боловсруулах зэрэг олон асуудлыг аж үйлдвэрийн шинэ хувьсгал, шинэ технологиор шийдэх боломжтой. Үүний өмнө хүнээ, боловсон хүчнээ, инженер техникийн ажилтнаа бэлтгэх хэрэгтэй. Бид 20 жил, 30 жилийн цаадахыг ийм болно гэж хэлэхэд бэрхшээлтэй болсон. Технологи асар хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид ирээдүйд ажиллах боловсон хүчин, инженерийг бэлтгэхдээ суурь шинжлэх ухааны гүн бат мэдлэгтэй, шинэ мэдээлэл, шинэ технологийг богино хугацаанд хүлээн авч, хөрвөх чадвартай болгох хэрэгтэй юм. Мөн багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, шинийг эрэлхийлэх, шударга хүнийг бэлдэх нь юу юуны өмнө тавигдах зорилт юм. Ингэж төлөвшиж, хүмүүжсэн инженерийг бэлдэж чадваас бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьс­галын технологийг хялбархан хийх боломжтой болно.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
ӨБТП(64.119.24.211) 2018 оны 12 сарын 05

ЗА ЁСТОЙ БИТГИЙ ХУЦААА. ДУУГУЙ БАЙЛДАА ХАРАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХ ЮМ

0  |  0
бат (103.9.89.202) 2018 оны 12 сарын 05

энэ одоо яваагүй юм уу аан. одоо олон юм яриад хэрэггүй хийдэг хүмүүс нь яриг

0  |  0
Dulam(202.131.227.50) 2018 оны 12 сарын 05

Odoo yu hiih ni ve, chimeegui l yv. Edgeer hutulburiin heden uguulber tseejilsnee ajil hiisen bolj yarih, ichdeggui. Ene ajluudig AN-in zasgiin gazar suuriig ni tavij hudulgusun bolohoor odoo heregjeed yavj baigaa. Said guai ta baisan bol ulsiinh ni neriig ch medehgui uchir hooson yria tudii l baih baisan.....

0  |  0
fgg(66.181.160.101) 2018 оны 12 сарын 04

huts

0  |  0
Top