Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Шагналыг тус сургуулийн 100 жилийн ойн Хүндэтгэлийн хурлын үеэр Геологи, уул уурхайн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн 1963 оны төгсөгч Ч.Хурц гардуулан өгөв.
Хөдөлмөрийн баатар Ч.Хурц шагнал гардуулсны дараа Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн үе үеийн Монгол төгсөгчдийг төлөөлөн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын Геологи хайгуулын салбарт нэр төртэй, үр бүтээлтэй, мэргэжил нэгт нөхдийгөө манлайлан ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд үе үеийн монгол төгсөгчдийг төлөөлөн манай улсын геологи хайгуулын салбарын уураг тархи нь болсон 10 гаруй хүн уригдан оролцож байна хэмээн онцлон хэлэв.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 0 )