Залуу багш нарын дээд шагнал гардуулах ёслол болно

2018 оны 12 сарын 10

 

“ОЮУНЫ ЭЛЧ – 2018” МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ДЭЭД

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ 

НЭГ. ЗОРИЛГО

Шинэ үеийг бэлтгэх үйлсэд эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй орчин цагийн залуу багш нарыгаа урамшуулан, өргөмжилж оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийн тод төлөөлөл сурган хүмүүжүүлэгчдээ алдаршуулахад оршино.

ХОЁР. ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Монголын Залуу Багш нарын холбоо

ГУРАВ. ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
  • Нийслэлийн Боловсролын газар

ДӨРӨВ.ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

4.1 Шалгаруулах төрөл

  • Оны шилдэг их, дээд сургуулийн багш – 2
  • Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш – 2
  •  Оны шилдэг МСҮТ-ийн багш -2
  • Оны шилдэг цэцэрлэгийн багш -2
  • Оны шилдэг сургалтын төвийн багш – 2

 4.2 Нэр дэвших багшид тавигдах шаардлага:

  • Боловсролын салбарт 3-аас дээш жил ажилласан, 40-өөс доош насны
  • Ажил мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан
  • Хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн
  • Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А”буюу хангалттай үнэлгээ авсан

4.3 Дараах нэмэлт шалгууруудыг хангавал давуу тал болно

  • Ажиллаж байх хугацаандаа ёс зүй, хэв журмын зөрчил гаргаагүй байх
  • Нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон /хүмүүнлэгийн болон бусад/
  • Их дээд сургуулийн багш нь дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх
  • Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулсан олон нийтийн ажлуудад идэвхийлэн оролцсон байх

ТАВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

5.1  Оны шилдэг багшид их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, МСҮТ, сургалтын төв тус бүрээс 1 багшийг дэвшүүлнэ.
5.2 Оны шилдэг багшид тодорхойлох асуудлаар тухайн сургуулийн захиргааны байгууллагын хурлын шийдвэр гарган хэлэлцэж тухайн багшийн тодорхойлолт, шагнуулах хүсэлтийг МЗБНХ-нд хүргүүлнэ.
5.3 МЗБНХ-д ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн дотроос 20 багшийг II шатны шалгаруулалтад шалгаруулна. Шалгарсан оролцогчдоос 10 багшийг “Оюуны Элч“-ээр тодруулж тусгай шагналыг Төрийн ордонд гардуулна. 
5.4 2018 оны 12 дугаар сарын 12-ны дотор материалыг ирүүлнэ. 
5.5 Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй

ЗУРГАА. ШАГНАЛ

“Оюуны Элч” өргөмжлөл, алтан медаль,

“Шилдэг 10 багш тус бүрийг 500.000” төгрөгөөр шагнана.

ДОЛОО. ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

7.1 Төрийн ордны их танхимд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 09:00 цагаас


НАЙМ. НЭР ДЭВШСЭН БАГШИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

8.1  Шагналд нэр дэвшигчдийн өнгөрсөн онд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй тайлан / сүүлийн 3-5 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана

8.2  Нэр дэвших багшид тавигдах бусад шаардлагуудыг баталгаажуулсан баримтуудыг хавсаргаж болно /Үүнд: Сертификат, тодорхойлолт, фото зураг гэх мэт/

8.3  Байгууллагын удирдах ажилтны зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл

8.4  Ажил байдлын тодорхойлолт / ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлттэйгээр тусгасан байна

8.5  Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар , бүтээлийн жагсаалт /ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх /

8.6  Аймаг дүүргийн боловсролын хэлтсийн даргын тодорхойлолт

8.7  Бүх материалыг 1 хувь авах бөгөөд файлаар oyuniielch@gmail.com хаягаар илгээнэ үү.

8.8  Нэмэлт мэдээллийг: Монголын Залуу Багш Нарын Холбооны 89002345 99248262 дугаараас авна уу.

“МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО”


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top