Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд суралцаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн Ховд аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 13 сум, 16 багийн нийтдээ 46 дотуур байранд 55 мянган хүүхэд суралцаж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд дотуур байрны стандарт батлах, Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, холбогдох журамд өөрчлөх оруулах чиглэлээр олон ажил хийсэн юм. Гэсэн ч дотуур байрны мэргэжсэн багш бэлтгэх, боловсон хүчнийг сайжруулах асуудал одоо ч дутмаг байна.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг стандартад нийцүүлэх, тохижуулах, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Норвегийн тусламжийн байгууллага 2009 оноос эхлэн Ховд аймагт хоёр үе шаттай, Баян-Өлгий аймагт 2014 оноос эхлэн “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн дагуу хийсэн холбогдох судалгаануудыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргүүлэхээр болжээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )