БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ШУА-ийн их чуулган болж 14 нэр дэвшигчээс долоод нь академич хэргэм хүртээсэн юм.
Тэдгээр академичдын төлөөлөл болох ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн нарт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэл үзүүлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Улс эх орныхоо хөгжил дэвшлийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, түүндээ чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн дүр зураг гарч ирнэ. Шинжлэх ухаанд хамааралгүй салбар гэж байхгүй. Тийм учраас шинэ оны босгон дээр Монгол Улсын академичдын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын ШУА-ийн академич гэсэн хүндтэй цол хэргэмийг хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа та бүхэн өөрсдийн салбар бүртээ, Монгол Улсын шинжлэх ухааны өмнө хүлээх үүрэгтэй болж байна гэсэн үг. Академич цол хүртэнэ гэдэг та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр шим. БСШУСЯ шинээр төрөн гарч байгаа залуу академичидтайгаа хамтран ажиллах, жил бүр шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нийгэм дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. Тиймээс та бүхэн маань яамтайгаа холбоотой ажиллаарай гэж хүсч” байна хэмээн онцоллоо.
Академичидыгг төлөөлж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БСШУСЯ хамгийн хүнд үеийг туулсан гэж боддог. Энэ хүнд үед улс төрийн тэвчээр гаргаж, коллегийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, шинжлэх ухааныг дэмжин, хөгжүүлэх чиглэлээр бүтээлчээр хандаж, олон ажил хийсэнд нь Ц.Цогзолмаа сайдад талархаж явдаг. Гэмтлийн эмнэлэг бол ард иргэдэд хамгийн ойр үйлчилдэг эмнэлэг. Энэ эмнэлгийн жирийн эмч миний бие шинжлэх ухааны академич болно гэдэг нэр хүндийн асуудал байлаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн шинэ заагт ирсэн үед бид улам хичээж ажиллах болно” гэлээ.
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар “Академич цол гэдэг өндөр хэргэм. Маш их хариуцлага бидэнд ногдож байгаа. Би хэдийгээр ОХУ-д ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд Үндэсний тооцоолох төвийг байгуулах боломжтой. Манай ШУА ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч энэ зорилт орсон байдаг. Энэ бол ОХУ-д миний хариуцаж хийж байгаа ажил. Багаж том байж их ажил хийнэ. Тиймээс бид том багажтай болох ёстой. Тэр нь Үндэсний тооцоолох төв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа академичдад хариу талархал илэрхийлж, “Хүссэн хүсээгүй бид эрдэмтэд, академичиддаа хөгжлийн загвараа захиалах цаг үе тулж ирсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдийнхээ оролцоог татах нь төрийн бодлого байх болно” гэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл ( 9 )
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
ЭНЭГ ЯАЖИЙСАН АВГАЙ ЗАЙЛААЧ ЭЭ? АН ЭРДЭНЭЧИМЭГ ГЭЖ БАС НЭГ ЭРҮҮ БАЙДАГ БИЛҮҮ ЭНЭ 2ыг ҮҮРД МАРТАХ ХЭРЭГТЭЙ?????
ГАДНЫХАНД Л БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ.МОНГОЛЧУУДЫГ МЭДДЭГИЙН ХУВЬД ТООХГҮЙ ШООЛОХ НЬ ГАРЦААГҮЙ.ТООЖ Ч ХАРЬЦАХГҮЙ.ЦӨМИЙН ЗЭВСЭГ БИТГИЙ ХЭЛ ЗҮҮГЭЭ Ч ХИЙЧИХ ЧАДВАРГҮЙ БИДНИЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ Ш ДЭЭ.БИТГИЙ БӨГС ДОЛООЖ БАЙ.ГУТАМШИГ.
МАНАН-Н ГАР ХӨЛ ДООДОХ САЙДАНЦАРЫН БӨГСИЙГ САЙН ДОЛООВОЛ АКАДЕМИЧ БОЛДОГ БОЛЦЫМУУ.ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?ДЭЛХИЙД БАЙТУГАЙ МОНГОЛДОО Ч ЭНЭ ГЭЭД БАТАЛЧИХ ЮМ БНА УУ.ДОХ-Г ЭМЧИЛЧИХСЭН ҮҮ.ГАР УТАСНЫ ГАНЦ ЭЛЕМЕНТ ХИЙЧИХСЭН ҮҮ?ХОРТ ХАВДЫГ ЭМЧИЛЧИХДЭГ БОЛЧИХСОН УУ?УТААГ СОРООД АЛГА БОЛГОЧИХДОГ БОЛСОН УУ?ТҮГЖРЭЛИЙГ АЛГА БОЛГОЧИХОВ УУ?ЯДУУРЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОО ЮУ?ОНГОЦ МАШИН БҮР ДООШЛООД ГУДАМЖИНД ХЭВТДЭГ ЛААЗЫГ ХИЙДЭГ БОЛОО ЮУ?ХҮНИЙ НАСЫГ УРТАСГАА ЮУ?ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИЙДЧИХЭЭ ЮУ? ГЭЭД ҮЗЭХЭД БАХЬ БАЙДГААРАА Л БНА Ш ДЭЭ.ХАРИН Ч УЛАМ ДОРДОЖ БНА.ГЭТЭЛ ЭРДЭМТЭД ХЭДЭН АРАВААРАА ТӨРӨӨД ОДОО БҮР ОЛОН АКАДЕМИЧУУД БӨӨ
гуэ энэ мал чинь огцроогуйюмуу
Сайд болонгуутаа л СУИСийн захирлыг солино гэсэн. Байхгүй. Авлига аваад больсон байх даа
гажиг монгол биш чавганц
МЭДРЭЛ АВГАЙ ОДОО ЮУ ВЭ НӨГӨӨДҮҮЛ НЬ Ч ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ ИЙМ АМЬТАНТАЙ ПАТИАРАА ТАТУУЛЖ Л БАЙДАГ АХААХАХАА
Огцороогүй юм уу? эээ Лүд юмаа