Ч.Чамин-Эрдэнийн дурсгалын бичгийг өөрчилж, ар гэрийнхэнд нь гардууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

“Боловсрол суваг" телевизээс зохион байгуулсан "Mongolia's next top model" тэмцээний оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч оны аравдугаар сард амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач тус шоуны шилдэг оролцогчдын нэг байсан ба тэмцээнээ дуусгаж амжилгүй нас барсан юм. Харин шоу зохион байгуулагчдын зүгээс талийгаачийг ялагчаар тодруулж8 дурсгалын бичиг, 20 сая төгрөгийн мөнгөн шагналыг талийгаачийн ар гэрийнхэнд гардуулан өгсөн бөгөөд нас барсан хүнийг ялагчаар шалгаруулж, дурсгалын бичигт амьд хүнд өгч буй мэт үг сонгосон хэмээн олон нийт ихээхэн шүүмжилж байв. Тиймээс талийгаачийн дурсгалын бичгийг өөрчилж8 Ч.Чамин-Эрдэнэ агсны ээж Г.Чимгээд хүлээлгэн өгчээ.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ssss(66.181.160.95) 2019 оны 02 сарын 22

eeej n ih eo eotoi avgai bna lee za ter ah n bol buur ilii balai durak bna lee shd

0  |  0
Top