Скаутын холбооны гишүүн амиа хорлосон нь тогтоогджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дөрвөн сар гаруй хугацаанд шалгаж, мөрдөн байцаалтаар гадны нөлөө тогтоогдоогүй тул хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа.

Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс талийгаачийн үхлийг гадны нөлөөтэй хэмээн үзсэн хэвээр байгаа ба нэр бүхий хүмүүсийг буруутган, цахим орчинд мэдээлж байсан ч шалгалтаар хэрэгт холбоотой хүн тогтоогдоогүй юм. Хамгийн сүүлд Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү "Хэрэг гарсан өдөр талийгаачийг хашгирч байгааг сонссон гэж мэдүүлсэн  гэрч Г.Улсболд алуурчдын гарт амь насаа алдсан" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэгвэл түүний хэлж буй гэрч гэгдэх Г.Улсболд агсан нь, Ч.Чамин-Эрдэнийг амиа алдах үед буюу 2018 оны аравдугаар сарын 22-27-ны ѳдрүүдэд ОХУ-ын  Удаан-Үд хотод ажлаар явж байсан нь баримтаар тогтоогддог аж. Тиймээс энэ хэргийн гэрч биш гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн юм.

Харин Г.Улсболд нь энэ хэрэгтэй холбоогүйгээр нас барсан гэх ба тэрээр хоёрдугаар сарын 27-ны өдөр өөрийн амийг егүүтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Тодруулбал, талийгаач Г.Улсболд нь өөрийн амьдардаг байрны ариун цэврийн өрөөнд гарын шуугаа зүсч амиа хорлосон байжээ. Хэргийн газраас, 0.33 хэмжээтэй архины шил болон улаан өнгийн иштэй хутга эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаач Г.Улсболдын ар гэрийнхний зүгээс түүнийг Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй огт хамааралгүй гэдгийг хэлж байгаа ба нас барсан хүний нэрийг барьж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа нэр бүхий хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(122.201.26.172) 2019 оны 03 сарын 13

Манайхан нас барсан үр хүүхэд, ах дүү нараараа дэндүү шоу хийх юмаа. Хөөрхий нэгэнт өнгөрсөн бол ясыг нь өндөлзүүлж, сүнсийг нь хорьж гай дуудаж яахнав дээ. Бас сошиалаар нэг шуугиулж оркуудаар үнэн мөнийг тогтоолгох, ялын дүгнэлт гаргуулах сонирхолтой.

0  |  0
Qwerty(66.181.160.110) 2019 оны 03 сарын 12

Hvn nas barsan bna l da tegeed hayn l biz de chamin erdenetei ogt hamaagui geed l chichreed medee medegdel bainga hiiged bh ym yg l holbootoi baij bgad daramtand orson hvmvvs shig

0  |  0
Top