ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Өмч хувьчлалыг судлах ажлын хэсэг байгууллаа.
Засгийн газраас 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байгаа ба өнгөрсөн хугацаанд болсон өмч хувьчлалын үр дүнг хэлэлцсэний дараа дахин өмч хувьчлалын асуудлыг ярих нь зүйтэй хэмээн ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Яагаад цэнхэр, ягаан тасалбартай холбоотой менежментийн хувьчлал ард олны дунд шударга бус явагдсан тухай шүүмжлээд байна вэ? Яагаад тэдгээр компаниуд ногдол ашиг өгөхгүй байна вэ? Эсвэл ашгаа худал мэдүүлээд яваад байна уу? Энэ бүхэнд дүгнэлт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ажлын дэд хэсэг байгуулж болно.
Ер нь төр өмчөө хувьчлах нь зүйтэй. Гэхдээ өмнөх өмч хувьчлалаа дүгнэж байж, дараагийн хувьчлалыг ярих учиртай. Дөрөвдүгээр сард ээлжит чуулган эхлэхэд өмч хувьчлалын асуудлыг танилцуулах нь зүйтэй.
Монгол Улс нийгмийн шинэчлэлд ороод 27 жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацааг дүгнэх цаг болсон. Өнөөдөр монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Энэ нь нийгмийн бухимдлыг бий болгож байна.
Монгол Улс хөгжлийн томоохон зорилтууд тавьсан. Бодлогын 502 баримт бичиг гаргасан ч биелэлт хангалтгүй байна. Энэ бүх зүйлийн эхлэл нь өмч хувьчлал байсан. Тэгэхээр өнгөрсөн алдаагаа дүгнэхгүйгээр ирээдүйгээ харж болохгүй. Дараагийн хувьчлалыг ярих боломжгүй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
чаддаг юм бол махимпекс, баянгол, талх чихэрийн хувьчлалыг нэг сайн шалгаадхаарай
mash zuv sedel gargaj bna.jinhene ard tumnii tuluu ingej l setgel zurh gargaj ajillah heregtei.iim l zaluus mongoliin turd heregtei bna.mongoliin turd bii bolson bayn yduu ajilguidel gedeg chin nam nam damjisan dagasan huuliin tsoorhoig mash ovjinoor erh medleeree dalailgan ashiglasan heseg buleg luivarchdid buyu manan mafi bolchihson bulegleluud l sanaataigaar uursdduu ashigtaigaar gargaj irj bga zohiomol gaj asuudal.edentei temtsej huuli busaar olson hurungu uildver bank uul uurhaig tur medeldee avch ard tumnee ajiltai orlogotoi amidraltai bolgooroi.amjilt husie.
Зөв эхэлж Байна! Ард түмнийг юу ч мэдэхгүй г далимдуулан тухайн үеийн төрийн эрх мэдэлтнүүд өөрсдөө болон өөрийн хамаатан садандаа цэнхэр ягаан тасалбараар төрийн өмчийг үнэгүй өөрийн болгосон нь үнэн. Тэр үеийн сайд дарга нарын хүүхдүүд одоо тэр барилга байгууламжинд бизнесээ эхлүүлэн хөөрхөн баяжаад авсан. Маш зөв өмнөхөө дүгнэхгүйгээр урагш хөгжихгүй!