“Шилэн барилга”-ын ДУУДЛАГА ХУДАЛДААНД нэг ч оролцогч ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон.

Өчигдөр /2020.02.10/ “Шилэн барилга”-ын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан ч худалдан авах нэг ч оролцогч ирээгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ. “Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөг юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямбаас тодрууллаа.

-Нийслэлийн Засаг захиргааны IV байрыг худалдах дуудлага худалдаа өчигдөр товлогдсон?

-Дуудлага худалдаанд нэг ч оролцогч орж ирээгүй. Тиймээс дуудлага худалдааг цуцласан.

-Тэгэхээр дуудлага худалдааг дахин зарлах уу. Худалдан авагч олдоогүй учраас анхны үнэ болох 24.1 тэрбум төгрөгийн үнэлгээг бууруулах уу?

-Нийслэлийн өмч хувьчлалын комисст энэ асуудлыг танилцуулна. Нийслэлийн өмч хувьчлалын комисс хуралдаж, нээлттэй дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах товыг тогтох ёстой. Анхны үнэ бууруулах эсэхийг мэдэхгүй байна. Нийслэлийн өмч хувьчлалын комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Комиссын бүрэлдэхүүн хуралдаж, хэрхэхийг шийднэ.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас дээрх албан ёсны мэдээллийг өглөө. 

Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон байна. Тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай ажээ. “Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.40.42) 2020 оны 02 сарын 18

Хэ хэ хэ одоо худалдаж авах хүн байхгүй шүү дээ. Төрийн албаны нөхдийн бодол богино, ухаан дутаж дээ. Газраа хуваагаад идчихсэн. Та нарт идэх хоол чинь дууссаны дохио. Байшин буулгаж нураах санаа чинь явцгүй. Одоо сонгуулийн дараа ажлаа өгөхөд бэлдэцгээ залуучуудаа

0  |  0
Ват(103.229.121.144) 2020 оны 02 сарын 12

Наад барилга чинь алдаатай баригдсан барилга. Хэнч авахгүй. Нураахаас өөр аргагүй.\n

0  |  0
зочин(64.119.24.245) 2020 оны 02 сарын 11

Хотын захиргаа энд тэнд тарж байрласан харъяа газар агентлагуудаа оруулчихвал мөнгө хэмнэгдэх байхдаа. Өмчийн газар ч гэсэн зочин буудлын нэг давхарт байрлах байраа дуудлага худалдаагаар зараад өөрсдөө зарагддаггүй шилэн байшиндаа ирээч. Залуучуудын соёлын төвийн зориулалттай байрыг зориулалтын дагуу ашиглаад тэнд байгаа газруудаа ч гэсэн нүүлгэж ирүүлэх хэрэгтэй.

0  |  0
Иргэг(202.9.46.205) 2020 оны 02 сарын 11

Том дарга нарын Том Том Жийп Улс хурааж авах хэрэгтэй . Автобусндаа суунуу хувийн тэргээрээ ирнэ Үү улсын зардлаар гадаадад Казино тоглодог гарууд Цаазлачиивал . Төрөө Цэвэршүүлээч! 30 жил Хулгайч нар Орогнолоо

0  |  0
зочин(66.181.184.183) 2020 оны 02 сарын 12

Мөнгөний гаранга энийг хэн ч авахгүй түрээслэх бизнeсмэн олдохгүй дээ

1  |  0
Худалдахгүй(66.181.184.183) 2020 оны 02 сарын 17

ХУДАЛДАХГҮ Й ХОТЫН ЗАХИРГАА ӨӨРСНӨӨ ОРОХГҮЙ АГААРТ ГЭЭД ТОМ ОФФИС БАРЬЖ ГАРАХ ГЭСЭН ҮЙЛДЛЭЭ ЗОГСООМООР ЮМ ЯАРМАГТ БАРЬСАНАА ӨӨР ЮМАНД ЗОРИУЛААЧ ЭЭ

2  |  0
Top