Эгчийгээ хөнөөсөн этгээдийг шүүх хурал товлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Төрсөн эгчийгээ хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан этгээдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, яллагдагч нарын хэргийг шүүх хурлыг гуравдугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагт товлолоо. Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн  шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль зүйн зөвлөгөө(202.179.27.180) 2019 оны 03 сарын 04

Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас: 88063818, 88810999

0  |  0
zochin(139.5.216.250) 2019 оны 03 сарын 02

Munkhnar eej munkhnar eej nohriin hereg butvel ooriin hereg butne

0  |  0
Top