Насанд хүрээгүй хүүхдийн нүцгэн зургийг хадгалсан этгээдэд торгох ял оноожээ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

60 настай эрэгтэй цахим орчинд насанд хүрээгүй охинтой танилцаж, жил гаруйн хугацаанд гар утсаар харилцжээ. Насанд хүрээгүй хохирогч С-ийн (хохирогчийг хамгаалах үүднээс нэрийн эхний үсгийг өөрчилсөн) цахим хаяг руу "Танилцъя. Ах дүүс болъё" гэж бичсэн аж. Улмаар хэсэг хугацааны дараа хохирогчоос нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг явуулахыг шаардсан байна.


Улмаар садар самууныг сурталчилсан агуулга бүхий зургийг өөрийн гар утсандаа хадгалж байжээ.
 
Шүүгдэгч Ж мөрдөн шалгах үеэр өгсөн мэдүүлэгтээ "Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их ичиж байна. Гэр бүлдээ хэлээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэж өгнө үү" гэжээ. Түүний өмгөөлөгч "Шүүгдэгч Ж тэтгэвэрт байдаг, сарын 1,760,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин хохирогчтой харьцаагүй" гэв. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар кибер орчныг ашиглаж, хүүхэд оролцуулж, садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцжээ. 

Мөн  15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top