Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдэгдэлд: "Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн болон 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэг оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагад холбогдох гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.
Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатган шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдалд улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.
Шүүх өмнөхийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл үүнийг, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдол гаргах хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байдаг. Үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ.
Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, шүүхийн процесс үргэлжлэн явагдаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна" гэжээ.


Сэтгэгдэл ( 6 )
Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарах эрүүл, 100% бэлэн бөөрний донор хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон хандивлагчид манай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM имэйл хаягаар холбогдоно уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж буй хүндэт өвчтөнүүдийг тань яаралтай хүлээн авна. Хүндэтгэсэн.\n APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
3 шатны шүүхээр маргаангүй шийдэж цагаадсан хэргийг буцааж байгаа нь хэнд ч эргэлзээ төрүүлнэ. Ард түмэн олон дотор чинь хар,цагааныг ялгадаг мундаг хуульчид байгаа шүү дэ!!! Одоо цагаатгасан 3-ын 3 нь шатны шүүгчидээ буруу шүүсэн гээд нэрсийг зарлаад,ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Нэрсийг мэдэх шалтгаан бол тэдгээр шүүгчдээр хэрэг маргаан шийдүүлэх болвол иргэн татгалзах хэрэгтэй шүү дэ. Тэдгээр хүмүүсээр мэдэхгүй байж байгаад буруу,шударга бус шийдвэрлүүлэх иргэн хохирно.!!!!
4-5 жил болоход шуурхай шийдвэрлэж нэг талд нь гаргах шаардлагатай авлигалын хэргийг шийдэж чадахгүй байгаа нь иргэдэд тийм хардлага төрүүлж байна. Нэг захиалагатайгаар албаар удааж байна. Эсвэл авлига авах гээд хүлээгээд албаар удааж байна гэсэн өнцөг харагдаж байна.
монголын шүүхэд итгэдэг хүн байдаг юмуу?
Шүүх бол дампуурсан байна. Улс төрийн захиалгаар хэрэг шийдвэрлэж байгаа тод жишээ. Асуудын гол нь Алтанхуяг Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвших болсон тул түүнд дахин хэрэг тохож байгаа хэлбэр юм.