Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026), “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” (2025-2030) төслийг хэрэгжүүлж байна.
“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төсөл нь Иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Энэхүү төсөл нь 2024 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан 7 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 80 гаруй сэтгүүлчид хамрагджээ. 2026 оны нэгдүгээр сарын 22,23-ны өдрүүдэд “Шүүхийн тойм ба хэвлэлийн мэдээ бэлтгэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулах бол хоёрдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Ерөнхий шүүгч, Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулсан “Шүүхийн шийдвэрийн тойм бичих аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл ( 0 )