Банкны зээлтэй холбоотой шүүхийн маргаан нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шүүхийн Ерөнхий Зөвлөл 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийг танилцуулахдаа зээлтэй холбоотой маргаан огцом өссөнийг мэдээллээ. Тайланд дурдсанаар банкны зээлтэй холбоотой 18,188 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 11,324-өөр нэмэгдэж, өсөлт 170 хувь болсон байна.

Банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй холбоотой маргаан мөн нэмэгдэн 2025 онд 30,567 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 11,808 буюу 60 гаруй хувь өссөн дүн юм.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд өр төлбөр, гэрээний маргаан тогтмол нэмэгдэж, шүүхэд ирэх хэргийн урсгал өсөх хандлага ажиглагдаж байна. Ийм нөхцөлд шийдвэрлэх хугацаа, хүний нөөц, ажиллах хүчний зохион байгуулалтын бүтцэд хүндрэл учрах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top