Мэдээллийн neguun.mn сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг цагдан хорих эсэх асуудлыг шүүхээр хэлэлцээд цагдан хорих үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
Тус сайтын эрхлэгч Л.Баяржаргал шүүх хуралдааны өмнө “Би шүүх засаглалдаа итгэж, хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Сэтгүүлч хүнийг эрүүгийн онц ноцтой хүнд гэмт хэрэгт зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа бол энгийн иргэдийг яаж машиндах бол.Энэ цаг үед шударга ёсны төлөө дуугардаг бүхнийг нэгдээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Ташрамд сануулахад мэдээллийн www.neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг 2026 оны 03 дугаар сарын 19 өдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан гэх асуудалд Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус сайтын сэтгүүлч У нь "Цахим орчинд миний хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн иргэн Д-ээс 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон" хэмээн мэдээлсэн.

Сэтгэгдэл ( 0 )