Ц.Хулангийн давж заалдах хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

Яруу найрагч Ц.Хулан, О нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.10/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар, хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Гэвч шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top