ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг гурав дахь өдрөө ШҮҮЖ БАЙНА

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг болон Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хэргийг сануулбал, О.Магнай нь ШӨХТГ-ын дарга байхдаа одоогийн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй, хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлж, улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн байдаг.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас О.Магнай нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, 21.2-1 дэх хэсгийн худал мэдүүлэг өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(202.55.191.194) 2025 оны 08 сарын 28

лалар ацдаа

0  |  0
а(202.55.191.194) 2025 оны 08 сарын 28

лалар ацдаа

0  |  0
Z(66.181.160.125) 2025 оны 08 сарын 28

Новшын луйварчин даравгар 7 сарын 1ны үймээний хамгийн гол буруутан АН д ороод шоронгоос салсан бүх насаар нь шоронд хатааж ал

0  |  0
Зочин(202.9.46.242) 2025 оны 08 сарын 27

Шоронд хий

0  |  0
zochin(66.181.178.177) 2025 оны 08 сарын 27

darwaan magnai ikh shudraga dur esgesen durak baisan shuu

0  |  1
Top