Ц.Сандуй нарын шүүх хурал завсарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 08:30 цагт эхэлж дөнгөж сая шүүх хурал завсарлалаа. 

Уг хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцож байгаа ба шүүх бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар багтаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.19.79) 2019 оны 10 сарын 31

MANAN arilah, arilahguig shiideh anhnii hural. SHudarga shiideh esehiig ard olon harj baigaa shuu .

0  |  0
Үнэн(202.179.25.98) 2019 оны 10 сарын 31

Авилгачдыг их л хамгаалдаг болсон. Харин шударга иргэн Доржзодов руу бүгд дайраад л .

1  |  1
Зочин (64.119.16.154) 2019 оны 11 сарын 07

Яасан олон емгеелегчидтэй оролцдог юм бол

2  |  0
Top