Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 08:30 цагт эхэлсэн билээ.
Уг хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун оролцож байгаа бол шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцож байна. Яг одоо шүүг бүрэлдэхүүн гэрчийн мэдүүлэг авч дуусаад нотлох баримт шинжлэн судалж байна гэх мэдээллийг албаныхан өгч байна. Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )