Ц.Сандуй, А.Ганбаатар нар ДАВЖ ЗААЛДЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцсон бол даргалагч шүүгчээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ажилласан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУУЛЬЧ(122.201.21.191) 2019 оны 12 сарын 11

ШҮҮХ ШУДАРГААР ХЯНАН ХЭЛЭЛЦВЭЛ ЭНЭ ХОЁР ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛЫГ НЭМЭХ ЁСТОЙ !!!

0  |  0
Зочин(202.126.88.50) 2019 оны 12 сарын 11

Схемийг боловсруулсан хүн нь ялгүй үлдээд, сонссон нь 4 жилийн ял авдаг шударга өиш л байна даа?!

0  |  0
Miyegombo multarchee(98.113.248.233) 2019 оны 12 сарын 10

Ed nar Miyegombiigoo nuugaad yoroosoo helehgui hamgaalaad baigaa yum! Tegvel shorondoo orogoo! 4 jil bol yag bolj bna! Miyegombo multarchihlaa harin!

0  |  0
Иргэн(202.9.40.151) 2019 оны 12 сарын 11

Зугээр бсан хумуусийг хэрэгт оруулдаг Доржзодов гэгчийг шуух хэрэгтэй. Хуний мууд дурлаад хэрэггуй \n\n

0  |  3
Zochin(109.88.168.40) 2019 оны 12 сарын 10

Daxin xezee ch uls tord xol byy taviul !!!

1  |  0
Зочин(122.201.24.179) 2019 оны 12 сарын 10

Ялыг нь нэмээд өгөх хэрэгтэй. Төр засгаар тоглочихоод, одоо гэм буруугүй гэж яаж хэлж чадаж байна аа...

1  |  0
Зочин(122.201.24.179) 2019 оны 12 сарын 10

Ялыг нь нэмээд өгөх хэрэгтэй. Төр засгаар тоглочихоод, одоо гэм буруугүй гэж яаж хэлж чадаж байна аа...

1  |  0
Top