Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах хурал өнөөдөр болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт тус бүр хоёр жилийн ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох гэж байна. Өнөөдрийн хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох юм.

Харин улсын яллагчаар Ц.Сүхбат, Д.Үүлэн нар оролцох бол өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцоно. Харин шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ томилогджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top