Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ.

Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв.

А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж, А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тогмид(66.181.161.48) 2020 оны 02 сарын 13

Төрийг худалдаж аваад эх орноо зарахыг зорьсон зальхай нар. Ард түмэн зайлуулахаа нэг мэдэх байгаа та нарыг үүрээр нь

0  |  0
Лусын эзэн(66.181.161.48) 2020 оны 02 сарын 13

Маш зөв

0  |  0
Top