БИЧЛЭГ: 60 тэрбумын хэрэгт Э.Бат-Үүлийн алдааг давтахгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон юм.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон юм. Улмаар хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан байдаг. Харин тэдний таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэд өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. 

Тэгвэл энэхүү хуралд гэрчээр оролцсон Г.Доржзодов тухайн үед ярилцаж байсан схемийн бичлэг буюу 38 минутын аудиог бүрэн эхээр нь өөрийн хаягт байршуулжээ.

Бичлэгийг ЭНД дарж сонсоно уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top