ШҮҮХ | Хохирогч гэгдэж буй Д.Саяннямбуу яллагдагчдыг цагаатгахыг хүслээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 29

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргахаар завсарлалаа.

Шүүх хуралдаан шийдвэр гаргахаар завсарлахаас өмнө хохирогч болон яллагдагчаар татагдсан Д.Саяннямбуу яллагдагчдыг цагаатгаж өгөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарыг уг хэргээс цагаатгахыг хүссэн юм.

Хэргийг сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний клубын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.Ц.С нар нь Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх удахгүй шийдвэрээ танилцуулна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зз(66.181.168.82) 2026 оны 01 сарын 30

ккк... хангалттай мөнгөө авч дээ, эрүүл мэндээрээ айхтар хохирлоо гээд аав нь орилоод байсан сан

0  |  0
Зочин(202.9.47.77) 2026 оны 01 сарын 30

Ямар хүн алсан биш.

0  |  0
Зочин(202.9.47.77) 2026 оны 01 сарын 29

Гайгүй хэдэн юм аваа биз.

0  |  0
Чааваас(172.91.182.247) 2026 оны 01 сарын 29

Эргүү хүүр вэ. Хэдэн төгрөг авсан юм бол доо

0  |  0
Top