Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Бага насны хүүхэд мөргөж гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.

Гэвч яллагдагч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, улмаар хурлыг ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.244.210) 2023 оны 01 сарын 24

хугацаа хожиж байгаад замхруулах гэж байгаан байна л даа

1  |  0
зочин(66.181.182.80) 2023 оны 01 сарын 24

новш чинь их маяглаж байна даа ялыг шоронд эдлүүлэх нь зөв хүмүүжиг баян бол шоронгийн хүмүүст буян үйлдээд сууж байг

1  |  0
.(202.179.21.222) 2023 оны 01 сарын 24

Бүүр нэг царай шигээ новшын хүүхэн юм аа.их л том артай юм байна л даа

1  |  0
Top