Хоёр хүний амь хохироосон этгээдэд 1,6 жилийн хорих ял өгсөнд ар гэрийнхэн нь ГОМДОЛТОЙ БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Энэ оны зургаадугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт урсгал сөрсөн жолооч осол гаргаж, уг ослын улмаас хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзвар орчимд хөдөлгөөнд оролцож явсан “Honda Insight” загварын суудлын автомашиныг урсгал сөрж орж ирсэн “Toyota Crown” загварын суудлын автомашин мөргөж, улмаар 58 настай эрэгтэй Ж, 42 настай эмэгтэй С нар эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байдаг. 

Энэ хэрэгт “Toyota Crown”  автомашиныг жолоодож явсан 24 настай эрэгтэйг буруутган өнгөрсөн хугацаанд шалгасан бөгөөд шүүх хурал өнөөдөр /2024.10.17/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, хоёр хүний амь нас хохироосон этгээдэд 1,6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Харин хохирогч нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа ба давж заалдах шатны шүүхэд хандахаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chinbat(122.201.31.92) 9 минутын өмнө

Yoo yuch get helhew dee 2 hvnii ami nas hohiroochood ar ger ah each ahn dvvs vr hvvhediig n doromjiloj bgaa yum shig yay iim shudrga bus shiidwer gargaj cheddar bnaaa

0  |  0
Top