Төв аймгийн замд осолдсон хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
20 цагийн өмнө

Энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт дуудлагаар явж байсан Яаралтай түргэн тусламжийн машин осолдож, эмч, жолооч нарын зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн.

Тэгвэл ослын улмаас гэмтсэн хоёр хүүхдийн байдал тогтворжжээ.

Тодруулбал, ГССҮТ-д авто ослын улмаас гэмтэн, хүргэгдэж ирсэн 7 настай хүүхдийг өнөөдрөөс /2025.03.14/ энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu