Баян-Өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21



Завхан аймагт цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж авсан автомашин осолдсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний тоот анги руу хөдөлсөн автомашинд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас хоёр цэрэг гэмтжээ.

Энэхүү осол өчигдөр оройн 19.00 цагийн орчимд гарсан бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт болжээ. Осолдсон машинд 39 цэрэг явж байсан бөгөөд гэмтсэн хоёр цэрэг хөнгөн гэмтэж, толгойндоо оёдол тавиулсан гэх мэдээллийг өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top