ТЦА: Осол гаргасан эмэгтэй цагдаагийн албан тушаалтантай хамааралгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр /2022.10.18/ тайлбар хийлээ.

Одоогоор ослын нарийвчилсан шалгалт явж байна. Тус машиныг М гэх 29 настай эмэгтэй жолоодож явсан нь гэрч болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа.

Хэрэг гарах үед жолоо барьж явсан М-ийн найз залуу Б-ын асуудал яригдаж байгаа бөгөөд тухайн үед тэрбээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож байгаа. Энэ осол хэрэгтэй холбоотой байж болох бүх асуудлыг нарийвчлан шалгана. Харин жолоо барьж явсан М гэгчийг цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг мэдээлэл гарсан нь ташаа бөгөөд тус иргэн нь ижил овогтой гэдгээрээ ийм мэдээлэл тараагдсан байна.

Хоёр хүүхдийн эрүүл мэндийн тухайд, шүүх шинжээч томилсон, албан ёсны нарийвчилсан мэдээллийг аваагүй байна. Тухайн үед процессийн дагуу шүүх шинжилгээнийхэн авч явсан. Өнөөдрийн байдлаар нэг хүүхэд гадуур, нэг хүүхэд нь эмнэлэгт эмчлүүлж байна гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top