SOS: Согтуу жолооч хүний амь хохироож, хэргийн газраас зугтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 18-ны өдрийн 01:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас баржээ. Замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Уг мэдээллийг шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхиж явсан байжээ. 

Улмаар амь хохирогчийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан байна. 

Дээрх гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Иймд, иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top