Согтуу жолоочийн мөргөсөн 63 настай эмэгтэй амьсгал хураалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
4 цагийн өмнө

Өчигдөр орон сууцны хорооллын дунд гарсан ослын улмаас 63 настай эмэгтэй амь хасаа алдлаа.  

Тодруулбал "Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэл нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн" байна.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албөны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(71.114.39.81) 2 цагийн өмнө

Амийг амиар солих нь маш шудрага шийтгэл болно.

0  |  0
Top